Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт, сумын төвөөс урагш 25км, Мөрөн сумаас урагш 165км зайд, Улаанбаатар хотоос баруун зүгт 700 км, Хорго, Тэрхийн цагаан нуураас 100 км зайд, Тарвагатайн нурууны хойшоо харсан аманд далайн мандлаас 1750 метрт өргөгдсөн, умард өргөргийн 480381, дорнод уртрагийн 990521 солбилцолд оршдог.
Зөвшөөрөл:
Тус рашаан сувилалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь стандартын шаардлага хангаж 2004 онд магадлан итгэмжлэгдсэн, 2007 онд рашаан ба уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг улсын хэмжээнд явуулах тусгай зөвшөөрөлийг ЭМЯ-наас авсан.
Онцлог:
Тус рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор нь хасах цэнэгтэй ионоор баялаг цэвэр ойн агаар бүхий байгалийн халуун ба хүйтэн рашаан хосолсон онцгой ховор орд газар байгуулагдсан бөгөөд энд Монгол оронд байгуулагдсан анхны Эмчилгээний Анхилуун цэцэрлэг–т зугаалж алжаал ядаргаагаа тайлж болно.
Мөн нам гүм, цэвэр орчинд хөгжим эмчилгээ, үнэр эмчилгээний гайхамшиг, рашааны усны ид шидийг мэдрэн амарч тухлан, амрангаа эрүүлжиж болно.
Хүчин чадал:
Нэг ээлжиндээ 235 хүн хүлээн авах бөгөөд
60 ортой Амрагчдын байр
75 ортой Зочид буудал
100 ортой Гэр баазтай.
Мөн 200 хүний суудалтай клуб, сургалтын танхим, 150 хүний суудалтай хоолны газартай.
Ажиллах хугацаа:
Жил бүрийн 5-р сарын 15-наас 10-р сарын 1 хүртэл ажиллана.
| Хаяг: | Улаанбаатар хот, Их тойруу – 43, 4-р давхар |
| Утас: | 352885, 353288 |
| Факс: | 352885 |
| Э-мэйл: | tour@nemekh.com |
| Вэб сайт: | http://emneleg.mn |