Emnelegmn | Монголын Рейкийн Холбоо

Монголын Рейкийн Холбоо

“Монголын Рейкийн Холбоо” эрхэм зорилго нь хүмүүсийг ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг амьдарч эрүүл энх байлгахын тулд бясалгалын аргаар хол, ойр зайнаас хүнийг эдгээх, ариун гэгээн сэтгэлтэй болгох, байгал дэлхий уул усаа хайрлан дээдлэж шүтэх /сүнс, сүлд/ цэвэрлэн хамгаалах, билгүүнийг нь хөгжүүлэх, хүн бүр Зариун гэгээн сэтгэлээр бие биеэ хүндэтгэж, эх орон байгаль дэлхийгээрээ баясаж, бүгдийг амирлангуй болгох бясалгалын аргыг дэлгэрүүлэхэд оршино.
 
ҮЙЛ АЖИЛЛАГАА:
  • Бясалгал зохион байгуулах.
  • Хурал, зөвлөлгөөн, семинар зохион байгуулах
  • Сургалт явуулах, судалгаа хийх
1.БИО ЭНЕРГИЙН ХЭМЖИЛТ:
 
GDV-ГРВ аргын тусламжтайгаар хүний биеийн био орон зайн цацруулалтын талбай, хүрдний тэнцвэрт байдлыг тодорхойлох хэмжилт.
 
Биоэлектрограф хэмжилт: Хэмжилт 30000₮,
 
Гишүүд 30% хөнгөлөлттэй.
 
Гишүүний үнэмлэх авахад цээж зураг, жилийн хураамж (1 ба 3 жилээр эсвэл хугацаагүй) авч ирнэ.
 
2.СУРГАЛТ:
 
Рейки 1-р шат:
Өөрийн эфир биед энерги нэмэгдүүлэн энергийн бохирдлыг цэвэрлэнэ.
 
Рейки 2-р шат:
Өөрийн сэтгэл санаа эмоцийн биеийг цэвэрлэн анагааж, бусдын энергийн биед энерги дамжуулах арга аргачлалд дадлагажина.
 
Рейки 3-р шат:
Өөрийн бодлын ментал биеийг цэвэрлэж мастерын түвшинд энергийг удирдах аргачлалд суралцана.
 
ЭЗЭМШИХ ЧАДВАР:
  • Өөрийн биеийн амин орныг тэтгэж энергийг тэнцвэржүүлэх-Амин орны энергийн дутагдлыг амьдралыг тэтгэгч энергээр нөхөх
  • Хүрднүүдийг тэнцвэрт байдалд оруулах
  • Рейкийн бясалгалын аргад суралцах
  • Өөрийн болон бусдын энергийн биеийн бохирдлыг цэвэрлэх
  • Энерги нэмэгдүүлэх
  • Энерги бусдад дамжуулах
  • Дотоод энергээ идэвхижүүлэх хийн дасгалуудыг эзэмших.
Дээрх зорилгоор дадлагажихаар шийдсэн бол тухайн хүн 21 хоног цагаан хоолны дэглэм барьж дасгал бясалгал хийнэ.
 

 

3039 - үзсэн

Холбоо барих
Хаяг: СБД, Хөгжим бүжгийн коллежийн урд, 46-р байр
Утас: 99166477, 99045679, 99797999
Факс: 976
Э-мэйл: contact@reiki.mn
Вэб сайт: http://www.reiki.mn
МЭДЭЭЛЭЛ | ЗӨВЛӨГӨӨ | ЭМ БЭЛДМЭЛ | ХУУЛЬ ЖУРАМ | ЗАР МЭДЭЭ