ИЛҮҮ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙН СОНСГОЛЫН АППАРАТЫН ХУДАЛДАА, ТОХИРУУЛГА, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
ТАНИЛЦУУЛГА
“Мон-Анир” ХХК нь 2004 онд байгуулагдаж сонсголын аппаратны худалдаа тохируулга, завсар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид өнгөрсөн хугацаанд МУ-ын Оюуны өмчийн газраас “Чихнээс хэв авч суулгац хийх” ашигтай загварын гэрчилгээ, ЭМЯ-аас сонсголын аппарат худалдах, тохируулах тусгай зөвшөөрөл, импортын зөвшөөрөл авч, сонсголын аппаратны технологи болон үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Дани улсын “Widex” фирмийн албан ёсны дистрибьютер болж, сүүлийн үеийн илүү дэвшилтэт шинэ технологи болох ISP /Integrator Signal Processing/ нэгдсэн дохио боловсруулалт бүхий сонсголын аппаратыг үйлдвэрээс нь 2 жилийн баталгаат хугацаа, олон улсын үйлчилгээний эрх, гарын авлага, бусад дагалдах хэрэгслийн хамт хэрэглэгчдэд шууд хүргэж сонсголын аппараттай холбоотой бүх төрлийн үйлчилгээг “Widex”-ийн болон олон улсын стандартын дагуу хийж байна.
БИДНИЙ ДАВУУ ТАЛ:
-Илүү дэвшилтэт технологи
-Өнгө, загвар, үйлдлийн өргөн сонголт
-Чанартай дуу, найдвартай ажиллагаа
-Чадварлаг боловсон хүчин
-Түргэн шуурхай, соёлтой үйлчилгээ
-Дотно харьцаа, таатай орчин
-Хэрэглэгчдийн хүсэл сонирхолд тулгуурласан үнийн бодлого
-Хамгийн сүүлийн үеийн өндөр технологийн багаж тоног төхөөрөмж
-Эргэх холбоо сайтай, хэрэглэгчдээ байнга хяналт тавьдаг
БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
- Сонсголын оношлогоо
- Сонсголын аппаратны худалдаа, тохируулга
- Отопластик
- Сонсголын аппаратын засвар үйлчилгээ
- Батарей дагалдах хэрэгслэлийн худалдаа
- Сонсгол оношлогооны тоног төхөөрөмжийн худалдаа
ГАДААД ХАРИЛЦАА:
Бид ХБНГУ-ын Dreve, Egger болон Дани улсын Interacoustic, АНУ-ын Otovation, БНСУ-ын iCell Tech Corp, WIDEX -ийн 94 орны салбарууд, WIDEX академитай хамтран ажиллаж тэдний дэмжлэгтэйгээр аудиологийн сургалт семираныг жил бүр өөрийн оронд зохион байгуулж бага насны хүүхдийн сонсгол сэргээх сэдвээр судалгааны ажлыг хамтран гүйцэтгэж байна.
Цагийн хуваарь
Даваа - Баасан: 09.00 - 18.00
Бямба: 10.00 - 15.00
Ням: Амарна