Манай эмнэлэг нь нүдний өвчний үзлэг, оношлогоо, эмчилгээ, мэс заслын чиглэлээр 2006 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш үйлчлүүлэгчдэд үйлчлүүлэх таатай орчин бүрдүүлэн, үйлчилгээний чанарыг эрхэмлэн ажиллаж 2009 оноос магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болон хэвтэн эмчлүүлэх 10 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.
2008 оноос үйл ажиллагаагаа өргөтгөн нүдний өвчний хүнд хэлбэрийн нэг болох торлог, шилэнцрийн тусламжийг Монголдоо үзүүлэх зорилгоор Солонгос Улс, БНХАУ, Орос Холбооны Улс, БНЭУ зэрэг улс орнуудад 1 жил судалгаа хийсний дүнд БНЭУ-ын Шинэ Дели хотын Визитех нүдний төвийг сонгон хамтран ажиллах болсон.
Хамтын ажиллагааны дүнд 2008 оны 7 сард Монголдоо шийдвэрлэх боломжгүй торлог, шилэнцрийн мэс заслыг Вине Гародиа болон Р.П.Синх эмч нартай хамтран хийж эхэлсэн. Визитех нүдний төвийн захирал Вине Гародия, зөвлөх эмч Р.П.Синх нар нь Энэтхэг улсын анагаахын шилдэг сургууль болох Бүх Энэтхэгийн Анагаах Ухааны Их сургуульд суралцаж төгссөн, нүдний торлог, шилэнцрийн эмгэгээр сүүлийн 12 жил ажиллан, судалгаа шинжилгээний 200 гаруй ажил хийсэн туршлагатай эмч нар билээ.
Манай эмнэлэг нүдний нарийн мэргэжлийн 5, туслах эмч 1, сувилагч 4, оптотехникч 1, нийт 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Ажиллах цагийн хуваарь:
Даваа-Баасан: 09.00 - 18.00
Бямба: 10.00 - 17.00
Ням: Амарна