Emnelegmn | Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв

Захирлын мэндчилгээ 

Эрхэм хүндэт ноён / хатагтай Таны энэ өдрийн амар амгаланг айлтган, эрүүл энх, аз жаргалыг хүсэн  ерөөе. Таныг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн цахим хуудсанд саатан морилохыг урья. 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв нь 80 жилийн түүхтэй бөгөөд Монгол Улсын Сэтгэцийн Эрүүл Мэндийн хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл Мэндийн Сайдын 331 тоот тушаалаар 2006 оны 10 сарын 16-нд шинээр зохион байгуулагдсан билээ. 

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн талаархи төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд улсын хэмжээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн, I, II, III шатлалын тусламж үйлчилгээг мэргэжил арга зүйн удирдлагаар чанартай хүртээмжтэй тасралтгүй хангах, гадаад харилцаа, эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон хүн амын дунд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэхэд мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулахад төгсөлтийн дараах сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Цаашид Азийн хөгжилтэй орны жишигт хүрэхийн тулд нийгэм хамт олонд тулгуурласан тусламж үйлчилгээ, нөхөн сэргээх, сэтгэлзүйн тусламжийг өргөжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв нь  "Эрүүл Мэндийн Салбарын шинэчлэлийг цогцоор нь хийе" уриаг дэвшүүлэн ажиллаж байна. 

Иргэн та, манай төвийн цахим хуудасны байнгын уншигч байж, бидэнтэй санаа бодлоо байнга хуваалцан, хамтарч ажиллана гэдэгт итгэж байна. 

Таныг хүндэтгэсэн,

Л.Эрдэнэбаяр, Монгол Улсын хүний гавъяат эмч, 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн ерөнхий захирал, 

Анагаахын Шинжлэх Ухааны доктор, профессор

 

ЗОРИЛГО 

Монгол Улсын Эрүүл Мэндийн тухай хуулийн 39 дүгээр зүйл, Монгол Улсын Сэтгэцийн Эрүүл Мэндийн хуулийн 7-ын 3-р заалт, Эрүүл Мэндийн Сайдын 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 331-р тушаалаар Эрүүл Мэндийн Яамны харьяа Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв шинээр зохион байгуулагдсан.

АЛСЫН ХАРАА- Бидний ирээдүй

Монголын хүн амыг сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, нөхөн сэргээх, асрамжлах чанартай үйл ажиллагаа ба үүнтэй холбоотой эмчилгээ, үйлчилгээ, сургалт сурталчилгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, сэтгэцийн эрүүл мэндийн удирдлага менежментийг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлагаар хангахад оршино.

ЭРХЭМ ЗОРИЛГО - Бидний үүрэг

Монголын хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх талаар төрөөс баримтлах бодлого, зарчмыг тодорхойлох, сэтгэцийн өвчтэй буюу сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн эмнэлэг, нийгэм, сэтгэлзүйн тусламж авах нөхцлийг хангахад аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

Эрүүл Мэндийн Сайдын 340-р тушаалаар батлагдсан үйл ажиллагааны стратегийн 6 зорилтын хүрээнд ажлаа явуулдаг.

1. Улсын хэмжээнд хүн амд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн анхдагч, хоёрдогч, гуравдагч шатлалын тусламжийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн чиг удирдлагаар хангах

2. Улсын хэмжээнд ажиллаж буй сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагын бүтэц үйл ажиллагааны стандартыг мөрдүүлэх

3. Сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэжил олгох, төгсөлтийн дараах сургалт

тогтмол явуулах

4. Архи, сэтгэц нөлөөт бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах

5. СЭМҮТ-ийн эмнэлгийн анхан шатны маягтуудыг олон улсын X ангиллын дагуу боловсронгуй болгох

6. СЭМҮТ-ийн урьдчилан сэргийлэх тусламжийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн албан ба албан бус сургалтыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах

АЖИЛЛАХ ЗАРЧИМ

1. Эрүүл хүний сэтгэцийг хамгаалах төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх

2. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн асуудлыг төрийн болон төрийн бус

байгууллагуудтай хамтран шийдвэрлэхэд оролцох

3. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг эрт оношлож, эмчлэх, нөхөн сэргээх

4. Сэтгэцийн албаны хүний нөөцийг хөгжүүлэх

5. Эмч ажилчдын хариуцлагыг дээшлүүлэх

6. Үйлчилгээ хямд, тогтвортой, олон нийтийн санал хүсэлт дээр тулгуурлан явагдах

Хүний нөөц:

Тус төв нь 411 эмч, ажиллагсадтайгаас 67 их эмч, 22 бусад дээд мэргэжилтэн, 97 сувилагч, 126 асрагч, 99 бусад мэргэжилтэн байхаар орон тоог батлан ажиллаж байна.

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

Байршил:

2307 - үзсэн

Холбоо барих
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг IX хороо, Шархад
Утас: 458298
Факс: 458298
Э-мэйл: mgl_men.health@yahoo.com
Вэб сайт: http://www.ncmh.gov.mn
МЭДЭЭЛЭЛ | ЗӨВЛӨГӨӨ | ЭМ БЭЛДМЭЛ | ХУУЛЬ ЖУРАМ | ЗАР МЭДЭЭ