Emnelegmn | Эйч энд Эйч ХХК

Эйч энд Эйч ХХК

“Эйч Энд Эйч” ХХК нь Монгол улсад орчин үеийн дэвшилтэт технологи бүхий төрөл бүрийн эмнэлгийн зориулалттай оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг нийлүүлэх, засвар үйлчилгээг нь тогтмол хангах, гадаад дотоод худалдаа зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Өөрийн нийлүүлдэг тоног төхөөрөмжийг зах зээлд таниулах, сүүлийн үед шинээр гарсан техник, технологийг сурталчлах зорилгоор жил бүр семинар зохион байгуулдаг.
Таны сонирхсон тоног төхөөрөмжийн талаархи мэдээллийг шуурхай хүргэж, үнийн саналыг болон нийлүүлэх хугацаа зэргийг богино хугацаанд өгөх болно. Бид нийлүүлсэн бүх тоног төхөөрөмжиндөө баталгаат хугацаа өгч, сургалт явуулахын зэрэгцээ засвар үйлчилгээг тань хариуцан найдвартай үйлчилнэ.

Монгол улсад орчин үеийн дэвшилтэт технологи бүхий багаж хэрэгсэл оруулан аливаа өвчинг эрт оношлон эмчлэх боломжийг бүрдүүлэх үйлст та бүхэнтэй бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна.

 
Бидний зорилго
Бид Монголын эрүүл мэндийн салбарт Дэлхийн хөгжилтэй улс, орнуудын шилдэг брендийн шинэ эмнэлгийн тоног төхөөрөмж, техник, технологийг  Монголдоо нэвтрүүлэх, хэрэглэгчиддээ найдвартай олон улсын болон ДЭМБ-ын зүгээс тавигдаж байгаа стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх зорилго тавин ажиллаж байна.
 
Хамтран ажилладаг компаниуд
 

Өнөөдөр тус компани нь Япон улсын “Пентакс” корпораци, БНСУ-ын “MEDISON”, “DIS”, “B.Braun Korea”, Герман улсын “Draeger medical”, Бельги улсын “Agfa” компаниудын Монгол дахь албан ёсны дистрибьютер компаниар ажилладгаас гадна БНСУ-ын “MMA Korea”, “EN Medical”, БНХАУ-ын “Leison” зэрэг пүүс компаниудтай хамтран ажиллаж төрөл бүрийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг зах зээлд нийлүүлж байна.

 

Байршил: 

3078 - үзсэн

Холбоо барих
Хаяг: Улаанбаатар хот, БГД 5-р хороо, "Талын болор" төвийн 3 давхар
Утас: 70185000
Факс: 70185001
Э-мэйл: erkhembileg@handh.mn
Вэб сайт: http://www.handh.mn
МЭДЭЭЛЭЛ | ЗӨВЛӨГӨӨ | ЭМ БЭЛДМЭЛ | ХУУЛЬ ЖУРАМ | ЗАР МЭДЭЭ