Уушгины бүх төрлийн эмгэгийг мэргэжлийн өндөр түвшинд оношилж, эмчилж, уушигны мэс засал хийнэ.

Байрлал : “Таван шар”-аас баруун тийш төмөр замын фрезер өнгөрөөд “22-ын товчоо” явдаг замаас нисэх рүү эргэдэг 3 замын уулзвараар урагшаа эргээд эхний туслах замд байрлаж байна.
Мэдээлэл
Танилцуулга

Манай эмнэлэг нь 1994 онд 20 ортой байгуулагдсан Монголын Анхны ортой эмнэлэг юм.  19 жилийн турш  уушигны бүх төрлийн өвчнийг оношлох, эмчлэх болон уушигны мэс заслын эмчилгээний  чиглэлээр тасралтгүй, тогтвортой үйл ажиллагааг явуулж ирлээ. Энэ хугацаанд дадлага, туршлагатай доктор, профессор, магистр, өндөр нарийн мэргэжлийн эмч нарын багийг бүрдүүлж, өөрийн эмнэлгийн иж бүрэн тоноглогдсон 4 давхар зориулалтын байранд үйл ажиллагаагаа явуулж байна.

         1999-2005 онуудад 100 айлын Хүүхдийн эмнэлгийн хажууд Сүрьеэгийн төвийн байранд 7 жил ажиллах хугацаанд ”100 айлын Уушигны Мишээл эмнэлэг” гэж олонд танил болсон нэрээр одоо ч үйлчлүүлэгчид маань сураглаж ирдэг билээ. 

Манай амжилт

 “Мишээл” уушигны мэс заслын эмнэлгийн хамт олон 1994 оноос хойш хүн амынхаа эрүүл энхийн төлөө тогтвортой, тасралтгүй  үйл ажиллагааг явуулж ирлээ.

Анх хуучнаар Хүүхдийн сүрьеэгийн эмнэлгийн 1-р давхрын баруун жигүүрийг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан бол өдгөө 4  давхар стандартын шаардлага хангасан   өөрийн  эмнэлэгийн барилгыг барьж  2011 оны 3 дугаар сард ашиглалтанд оруулан ая тухтай орчинд эмчилгээ үйлчилгээ  явуулж байна.

Манай эмнэлэг байгуулагдсан цагаасаа эхлэн уушигны нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд чанартай, хөнгөн шуурхай үзүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд нийт 295750 хүнд үзлэг, оношлогоо хийж, 6890 хүнийг хэвтүүлэн эмчилсэн ба 512 хүнд уушиг, цээжний хөндийн хагалгаа, давхардсан тоогоор 13650 хүнд мэс ажилбар, 126000 хүнд уушигны уян дуран эмчилгээ хийсэн. Алсын болон бусад эмнэлгүүдийн дуудлаганд 276 удаа үйлчилж, зөвлөгөө өгсөн ба 4191 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн байна.

“Мишээл” эмнэлгийн эмч ажилчид 2-18 жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаагийн дотор Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон-2, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр-1, Эрүүлийн хамгаалахын тэргүүний ажилтан -4, ЭМЯ-ны Хүндэт жуух бичгээр -2, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын тэргүүний ажилтан цол тэмдгээр 4 хүн шагнагдсан нь тус эмнэлгийн үйл ажиллагааг төр засаг, ЭМЯ, НЭМГ-аас үнэлж байдгийн илрэл юм.

Урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар:

1994 онд Хорих байгууллагын удирдах газартай хамтран Авдрант, Багануур, Дарьт, Зүүн хараагийн засан хүмүүжүүлэх газарт хүмүүжигдэж байгаа хүмүүст флюорографи, бактериологийн шинжилгээ бүхий урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 1021 хүн хамрагдсанаас 218 сүрьеэгийн өвчлөл үүнээс 135 сүрьеэг шинээр илрүүлсэн. Энэ нь манай улсын сүрьеэгийн өвчлөлийн дундаж үзүүлэлтээс 340 дахин их байгааг тогтоож мэргэжлийн талаас дүгнэлт зөвлөмж өгсөн. Зөвлөмжийн дагуу 1995 онд Засгийн газраас шийдвэр гарган Зайсан дахь 804 дүгээр эмнэлэг ангийг байгуулан хоригдлуудыг эмчлэх болсон.

·         1995 онд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захиргаатай хамтран 1000 гаруй ажилчдад урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэг хийж, уушиг тоосжих өвчтэй илэрсэн ажилчдыг хяналтанд авч эмчилсэн.

·         1996 онд Хажуу-Улааны жоншны үйлдвэрийн захиалгаар сүрьеэ уушигны өвчнийг илрүүлэх иж бүрэн үзлэг хийж, 340 хүнийг хамруулсан.

·         1997 онд 3-р цахилгаан станцын 300 гаруй ажилчдад иж бүрэн урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн.

·         1998-99 онд НИК ХХК-ийн ажилчид

·         2000 онд Заамарын алтны уурхайн ажилчдад урьдчилан сэргийлэх үзлэг хийж, өвчтэй илэрсэн хүмүүсийн харъяа эрүүл мэндийн байгууллагын хяналтанд оруулсан.

·         2010 онд ТЭЦ-4 Компаний ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэгт 850 Хүн хамруулж, эмчилгээ, сувилгаа, нийгмийн эрүүл мэндийн программ боловсруулж өгсөн.  

Манай эмнэлэг тусламж үйлчилгээнийхээ чанар, нэр төрөл, хүртээмжийг дээшлүүлэхэд тогтмол анхаарч, шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр хангах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн билээ. 

 

Холбоо барих
"МИШЭЭЛ" эмнэлэг
Хаяг - СХД, 20-р хороо "Сонсголонгийн зам-8"
Утас - 91910169, 88918180, 94111455, 91165278 И-майл хаяг - burammisheel@yahoo.com
Манай Үйлчилгээ
Онцлох Мэдээ
Бүтээгдхүүн
Блогчид