Мэргэжил: Сэтгэлзүйч багш
Зэрэг: Рейки бясалгалын 3-р ван /зэрэг/
Цол зэрэг: Рейки бясалгалын мастер багш
Эрхэлж буй ажил: "Эрдэм" төвийн бясалгалын багш

Рену

Сэтгэлзүйч багш мэргэжилтэй. Өөрийн үндсэн ажилдаа дуртай, бяцхан шавь нартаа хайртай, боловсролын байгуулагад элэгтэй нэгэн. 1988-1995 УБ хотын тэргүүний 35-р  дунд сургуульд, 1995-2004 онд Зүүнхараа хотын 10 жилийн 3-р дунд сургуульд ажиллаж байсан. Сайхан хамт олон, сайн шавь нараараа бахархаж явдаг, түмний хүүхдийг төрсөн үр шигээ санаж ажиллаж явсан нэгэн билээ.

Идэр залуу насандаа эмгэг хуучтай болж зүрх өвддөг, даралт ихэддэг болсон, бас чихрийн шижин өвчтэй болж, 2-3 удаа группэд орж ажлын чадвараа алдаж явсан. Энэ хооронд 3 удаа инфаркт, 3 удаа даралт харваж, 3 удаа нүдний угт цус харваж 1 нүд хараагүй болсон. Тэгээд Вишн эмнэлэг, Хүмүүн эмнэлэгийн эмч нарын хүчинд 2 удаа нүд минь онгойж, 3 дахь удаагаа 1 нь онгойж баруун нүд маань хараа ороогүй. Америк эмчид /Клиникийн нэгдүгээр эмнэлэг / үзүүлж эмч нүдэнд маань хэзээ ч хараа орохгүй гэхдээ хагалгаа хийх шаардлагатай гэж үзсэний дагуу Энхболд эмчтэй баг нүдний хагалгааг хийсэн...

Би ч өөрөө өвчинтэйгээ эвлэрч өрөөсөн нүдэндээ шил тааруулуулж дасан зохицож байлаа. Бие маань 30-аад жил эмнэлгээр явсан, байнга эмнэлэгт хэвтэж эм тариа хэрэглэсээр байтал харшилтай болсон тул эм тариагаа солих шаардлага гарсан. Рейкийн тухай сонсож сонирхож ШУТИС–ийн багш, доктор Вина-гаас анх рейкийн 1-р ван авч 21 хоногийн ариусал эхлээд 15 дахь хоногтоо хараагүй нүд маань хараа орсон. Даралт маань тогтворжиж, зүрх өвдөхгүй, астма хөдлөхгүй 20-иод кг турсан, хөлийн хавангаа арилж байхыг харж, шинээр төрсөн юм шиг санаа минь бүр цааш ариуслаа үргэлжлүүлж өрөөл бусдад туслахыг хүсэж 2-р вангаа авсан. Шат дараалан 3-р ван авч, Мастер багш болсон. Одоо энергийн  “СУРГАЛТ СУДАЛГААНЫ ЭРДЭМ” төвд ажиллаж, олон түмэнд ариусал өгч, өөрийн шавь нараа эрүүлжүүлж, оюун санааг нь ариусгах үйлд мэдлэг оюунаа дайчлан ажиллаж байна. 

Холбоо барих
Хаяг: СХД 21-р хороолол, 1-58 байр
Утас: 91000400
Э-мэйл: info@emneleg.mn
МЭДЭЭЛЭЛ | ЗӨВЛӨГӨӨ | ЭМ БЭЛДМЭЛ | ХУУЛЬ ЖУРАМ | ЗАР МЭДЭЭ