Гломерулонефрит
Бөөрний түүдгэнцэр тахрмалаар үрэвсч улмаар завсрын эд гэмтдэг дархлалын гаралтай эмгэгийг гломерулонефрит гэнэ. Шалтгаан нөлөөлөх хүчин зүйлс: Халдварын:в-цус задлагч стрептокок,стафилакок,пневмокок,вирусын халдвар /томуу,улаан бурхан,салхин цэцэг,гепатитын вирус,echo/зэрэг нь өвчний шалтгаан болж болно.Халдварын гаралтай гломерулонефритыг халвар-дархлалын нефрит гэнэ.
Халдварын бус шалтгаан:сульфаниламид,пенициллин,иод,мөнгөн ус,бром,аспирин зэрэг эм,химийн бодис ийлдэс,вакцин,ургамлын тоос,амьтан,хорхой,шавьжны хоронд хэт мэдрэг байдал нь өвчин үүсэхэд нөлөөлнө.Хоол хүнсний тохиромжгүй хэрэглээ,гэмтэл,сэтгэл санааны болон ажил хөдөлмөрийн хортой нөлөө зэрэг нь гломерулонефритээр өвчлөхөд нөлөөлнө. Хорт хавдар,туяаны өвчин сүрьеэ болон системийн өвчний үед эд эсийн молекулд бүтцийн өөрчлөлт үүсч дотоод эсрэг төрөгч бий болсноор гломерулонефрит үүснэ. Эмгэг жам Гломерулонефритыг дархан бүрдлийн болон эсрэг биеийн механизмаар тайлбарлана.Үүний 85%нь дархан бүрдлийн эмгэг жамаар үүсдэг.
Дархан бүрдэл үүсч цусны урсгалд орох нь физиологийн процесс юм.Амьсгал,хоол боловсруулах замаар орсон гадны эсрэг бие,бодисын солилцооны явцад үүсдэг эсрэгтөрөгч нь цусны урсгалд байх эсрэг биетэй холбогдон дархан бүрдэл үүсдэг.Дархан бүрдэр нь залгиур эсийн гадаргууд байх fc ба с3 рецепторт холбогдож,эдгээр эсүүд дархан бүрдлийг залгиж устгадаг.Хэвийн үед цусны урсгалд макрофаг мезангид орж эсрэг биеийг зайлуулах үйл ажиллагааг гүйцэтгэж мезангийг цэвэршүүлсний дараа түүдгэнцэрт бүтцийн болон үйл ажиллагааны өөрчлөлт оруулалгүйгэр элэгний болон хсэг газрын залгиур эсийн тусламжтайгаар биеээс зайлуулагдана.
Ангилал
1.Цочмог гломерулонефрит
• Шээсний хам шинжит цочмог гломерулонефрит /ЦГН/
• ЦГН-н сонгомол хэлбэр
• Нефроз хам шинжит ЦГН 2.Цочмогдуу/хоруу явцтай ГН/ 3.Архаг гломерулнефрит
• Далд хэлбэрийн АГН
• Нефроз хам шинжит АГН
• АГН-н даралт ихдэх хэлбэр
• АГН-н холимог хэлбэр
4.Өвчний үе шатаас
• Сэдрэлийн үе
• Намжмалын үе Эмнэлзүй Цочмог гломерулонефрит:Сонгомол хэлбэрийн үед түүдгэнцрийн үрэвслийн хам шинж илэрнэ. Энэ нь артерийн даралт ихсэх,цустай шээх,хавагнаж шээсний хэмжээ багасах шинжээр илэрнэ. Цочмог гломерулонефритийн үед бөөрөөр хүчтэй өвдөхгүй ба ууц нуруу,бөөрөөр хөшч чилнэ. Хүнд хэлбэрийн үед бөөрний цочмог дутагдал үүсч шээс огт ялгарахгүй болж хордлогын хам шинж илэрнэ. Халдварын дараахи цочмог гломерулонефритийн үед өвчин эхэлснээс хойш удалгүй шингэний зохицуулалт хэвдээ орон хаван артерийн даралт буурдаг.
Цочмог гломерулонефритийн хүндрэл:
Зүрхний хурц дутагдал
• Эклампси
• Нефрозын криз
• Бөөрний цочмог дутагдал Архаг гломерулонефрит:Энэ үед шээсний өөрчлөлт нилээд удаан хадгалагдах бөгөөд өвчилсөн хугацаанаас хамаарч шээсний нягт буурна.АГН-н хожуу үед артерийн даралт ихэсч даамжран тогтвортой ихэснэ. Өвчин даамжрахын хирээр түүдгэнцрийн шүүлтийн хурд буурч,эргэж хэвийн байдалд орохгүй. Оношлогоо Цочмог гломерулонефрит: хоолой өвдөх болон өвчин үүсэх халгаат хүчин зүйлсийн нөлөөнөөс хойш түүдгэнцрийн үрэвслийн хам шинж илэрч шээсэнд өөрчлөлт гарна.
Шээсни шинжилгээнд гарах өөрчлөлт:
• Хоногт шээсээр 1-3г/л уураг алдах ба хүнд хэлбэрийн нефроз хам шинжийн үед хоногт 3-20 гр хүртэл ууураг алдана.
• Шээсэнд улаан эс, цөөн тооны цагаан эс мөн бортгонцор илэрнэ.Шээсээр ялгарах цагаан эс нь гол төлөв лимфоцитын гаралтай цагаан эс байдаг.
• Шээсний хувийн жин хэвийн байх бөгөөдшээсээр уураг алдах үед хувийн жин ихэснэ. Цусны ерөнхий шинжилгээнд гарах өөрчлөлт:
• Биед ус хуримтлагдаж цус шингэрсний улмаас цусны НВ багасна.
• Цусны цагаан эсийн тоо бага зэрэг ихэснэ. Цусны биохимийн шинжилгээнд гарах өөрчлөлт:
• Нефроз хам шинжийн үед сийвэнгийн уураг,альбумин багасч,глобулин ихэсч,диспротенеми үүснэ.Липид холесттерин ихэснэ.
• Хүнд хэлбэрийн цочмог нефритийн үед цусны креатинин,мочевин,үлдэгдэл азот ихэснэ. Багажийн шинжилгээнд гарах өөрчлөлт
• Нүдний угийг харахад артерийн даралт ихэссэн үед артериолууд нарийсч,харааны мэдрэлийн хөхлөг хавагнана.хүнд хэлбэрийн үед артерийн даралт ихэссэнээс цус харвалт үүснэ.
• ЭхО-бөөрний хэмжээ хэвийн буюу бага зэрэг томорно. Зайлшгүй хийх шинжилгээ
• Шээсний ерөнхий шинжилгээ,хоногийн шээсэнд уураг тодорхойлох
• Цусны ерөнхий шинжилгээ
• Хоолойн арчдас, нян ургуулах шинжилгээ
• Биохимийн шинжилгээ
• Коагулограмм
• Иммунологийн шинжилгээ
• Бөөрний чанд авиан шинжилгээ
• Нүдний уг харах ,цээжийг гэрэлд харах ,ЗЦБ Архаг гломерулонефрит: Урьд нь өвчилж байсан өвчин шээсний өөрчлөлт гарсан эсэхийг тодруулна.Өвчнийг сэдэрэхэд хүргэсэн хүчин зүйлийн дараа маш богино хугацааны дотор ГН- шинж тэмдэг тодорч цөөн хоногийн хугацаанд хаван ихэсдэг.АГН-н үед шээсний өөрчлөлт нилээд удаан хадгалагдах бөгөөд өвчилсөн хугацаанаас хамаарч шээсний нягт буурна.
Эмчилгээний ерөнхий зарчим:
1.Дэглэм
2.Хоол эмчилгээ
3.Эмийн эмчилгээ
4.Сувилал эмчилгээ
1.Эхний 14-21 хоногт хэвтрийн дулаан дэглэмд байлгана.Хэвтрийн дэглэмд байлгахад бөөрний цусан хангамж сайжирдаг.
2.Өвчний эхний 1-2 хоног хоолыг сойж,алим,жимсний шүүс ,будааны цутан зэргийг өгнө.
3.Шалтгаан,эмгэг жам,шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийнэ. Стрептококийн халдвараар өвчилсний дараах 10-14 хоногт хагас нийлэг пенициллин-оксациллин 1-2 сая ЕД тарина. Судасны хананы нэвчимтгий чанарыг багасгах зорилгоор витамин с-г уулгах буюу тарина.
• Дархлал дарангуйлах эмчилгээ
• Антикоагулянт
• Антиагрегант
• Никотины хүчил
• Артерийн даралт болон хаван бууруулах эмчилгээг тус тус хийнэ.
4.ЦГН-ээр өвчилсөөс хойш 6 сарын дараа говь цөлийн сувилалд явуулж,халуун агаар болон наран шарлага,элсэн хучлага бусад сувилал хийнэ.
Өвчний хурц үе хаван ихтэй,шээсээр их хэмжээний улаан эс ялгарч байгаа болон артерийн даралт ихтэй үед сувилалд явуулахгүй.
439 - уншсан 2012-02-20
Луувангийн шүүс
Дvлийрэхэд туулайн єєхийг шахаж тосыг нь дусааваас сайн.
3. Чих булагтвал шvдлэн хонины шаатны хуршсан чємгийг хайлж дусаахад...